УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр цөөнхийн төдийгүй олонхийн бүлгээс ч цөөнгүй гишүүд Засгийн газар, Сангийн яамны ажлыг шүүмжилсэн байр суурь илэрхийлж байсан. Ялангуяа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрыг туйлын хариуцлагагүй, муу гэх мэтээр хурцаар шүүмжилсэн юм.
Парламент дахь олонхийн бүлгээс санхүү, эдийн засгийн асуудлуудаар Засгийн газрыг хүчтэй шүүмжилдэг Ч.Хүрэлбаатарын дүр төрхийг МАН-ын дотоод дахь эх сурвалж Сангийн сайдын суудалд эхнээсээ санаатай байснаас ийм хилэнтэй байгаа юм хэмээн дурдаж байв.
Тиймдээ ч Сангийн сайдыг Ч.Хүрэлбаатар гишүүн УИХ-ын чуулганы танхимд цөөнгүй удаа хүчтэй шүүмжилж, Засгийн газрын төсөв, мөнгөний эргэн тойронд хийж буй алхмуудыг донгоддог байж мэднэ. Ямартай ч парламентын Төсвийн байнгын хорооны дарга ч, бусад олон гишүүд МАН-аас байгуулсан Засгийн газрын оруулж ирсэн төсвийн тодотголыг хүчтэй шүүмжилж, эсэргүүцэж байлаа. Ч.Хүрэлбаатар гишүүн үг хэлж, Сангийн сайдад асуулт тавьсан ба Б.Чойжилсүрэн сайдын хэрхэн хариулсныг хүргэж байна.
Ч.Хүрэлбаатар: Засгийн газар туйлын муу төсөв оруулж ирсэн байна
ОУВС-тай хөтөлбөр байгуулъя гээд орж ирж байгаа Засгийн газарт талархал илэрхийлмээр байна. Гэхдээ оруулж ирсэн төсөв хэлэлцээр туйлын муу болжээ. Бид нар өнгөрсөн оны наймдугаар сараас хойшоо ОУВС-тай хөтөлбөр байгуулаачээ гэж зөндөө хэлж шахсан. Тэгээд 580 сая бондын төлбөр төлөх тулгаад цитнутанд ороод олигтой юм тохироогүй тийм хөтөлбөр оруулж ирж байгаа юм.
Харамсалтай. Уг нь наймдугаар сараас нөхцөл байдал өөр байх үед энэнд ороод хэлэлцээд явсан бол арай өөр хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой байсан болов уу гэж би бодож байна. Тэгэхдээ энэнд ойлгомжгүй зүйлүүд байна.
Яагаад та нар 2017 онд эдийн засаг унана, уналт үргэлжилнэ гэж тооцоод байгаа юм. Бид нарын баталж өгсөн төсөвт эдийн засгийг 3,6 хувиар өсгөнө гэж оруулж ирсэн шд. Том төслүүд явахгүй юм уу. Эдийн засаг руу гол гарц руугаа, зах зээл рүү гардаг төмөр зам яагаад явахгүй байгаа юм. Яахаараа ганцхан бэлэн байгаа Гачуурт гэдэг ордоос өөр юм байхгүй байгаа юм?
Яагаад өмч хувьчлалуудыг зогсооно гэж ярьж байгаа юм. Юу ч хийхгүй, зээл авна, концесс авна гэдэг ийм төсөв оруулж ирэх юм бол энэ улсын чинь эдийн засаг хасах 0,5 биш бүр түүнээс доош орно. Төслүүдээ хөдөлгөхгүй, татвар нэмнэ.
Төслүүдээ хөдөлгөхгүй гэж та нар Валютын сантай тохирсон юм уу? Төмөр зам барихгүй гэж тохирсон юм уу?
2017 онд бид нарын баталсан төсөв бол эдийн засгийн өсөлтийг нь 3,6 хувиар, орлого нь өндөр, зардал нь одоогийн та нарын оруулж ирснээс бага.
Ийм төсөв баталж өгөхөд эдийн засгийн өсөлтийг нь багасгаад, орлогыг нь хасаад, зардлыг нь нэмээд ороод ирдэг. Яагаад?
Хоёрдугаарт, энэ Хөгжлийн банкны хэлэлцээрийг хийснийг би мэдэж л байна л даа. Туйлын хариуцлагагүй хийгээд, УИХ 12 цагийн дотор 13 өөрчлөлтийг оруулж байсан. Их хурлын санаачилгаар шүү. Засгийн газрын санаачилгаар биш. Тиймэрхүү маягаар хэлэлцээ хийсэн бол болохгүй шүү дээ. Тиймэрхүү юм зөндөө л байгаа.
Дараагийн асуудал. Баахан хөрөнгө оруулалт нэмсэн байна.
Үзэхээр 2016 онд Засгийн газар гаргаад санхүүжүүлэх ажлуудаа хийгээгүй. Он дамжуулж оруулж ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл 2016 оны төсвийг бид тодотгоод, батлаад, хэлэлцээд хийж өгөөд, баталж өгсөн тэр хөрөнгө оруулалтын ажлуудыг тухайн онд нь хийх хуультай. Гэтэл тэр ондоо хийлгүйгээр он давуулаад оруулж ирж байгаа юм. Яагаад?
Тэр ондоо хийх ёстой биз дээ. Тэр дүнг яагаад тэр онд нь хийхгүйгээр оруулж ирж байгаа юм. Тэр дүнг нь хэлээд, тайлбарыг нь хэл. Надад бүх дүн нь тайлбартайгаа, жагсаалттайгаа байж л байгаа юм л даа. Гэхдээ та бүгд үүнийг хэл. Яагаад?
Хуулийн дагуу та нар 2016 онд багтахааргүй бол оруулж ирэхгүй л байсан шүү дээ?
Би нэг юм ерөөсөө ойлгосонгүй. Валютын сан тэгээд худлаа төсөв баталчих, өсөлтөө хасах болгочих гэж хэлсэн юм байна шүү дээ. Би лав тийм худлаа төсөв батлуулж чадахгүй. Эдийн засаг нь эерэг өсөлттэй гарах байгаа болвол хасах болгочих, тэгэх юм бол бид нар Захирлуудын зөвлөлөөр оруулаад гаргаад мөнгө өгье гэж хэлсэн юм уу. Тэгж тал талдаа бие биенээ хуураад яахав. Үнэн юм үнэнээрээ яваг. Бодитой юмаа бодитойгоор нь хэлээд явах шиг сайхан юм байхгүй. Тэгэхээр хүн хуурах гэж энэ өсөлтийг -0,2 болгож байгаа бол би үүнтэй санал нэг биш байна.
Хоёрдугаарт тэр он шилжүүлж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээнүүд чинь хорин хэдэн тэрбум биш шүү. Тэрийгээ дор хаяхад хоёроор үржих хэрэгтэй шүү. Тэр тооцоогоо сайн хар. Гишүүдэд үнэн бодит мэдээлэл өгөх хэрэгтэй шүү.
ЭХ СУРВАЛЖ: POLITIK.MN
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1870 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна
ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна
Мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна
Хүн худалдаалах хэргийг шүүхэд шилжүүлжээ
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна