МАН Засгийн эрхийг авснаас хойш хүүхдийн мөнгөний асуудлаарх шийдвэрээ гурав дахь удаагаа өөрчлөх болсон нь зарим гишүүнийг нь ичээх болов. Сонгогчдынхоо нүүрийг харахад халуухан болж байгаагаа илэрхийлсэн гишүүн бол С.Чинзориг юм. Энэ тухайгаа өчигдөр хуралдсан чуулганы үеэр илэрхийлэв.
Тэрбээр “Засгийн эрхийг авсны дараахан 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэс л хүүхдийн мөнгийг баян, ядуугаар нь ялгаварлахгүй бүгдэд нь тэгш олгоё гэж шийдвэр гаргачихаад хэдхэн сарын дараагаас нь буцсан. Ярилцаж, ярилцаж, нийт хүүхдийнхээ 60 хувьд бэлнээр, 40 хувьд нь 2019 оноос нөхөж олгоё болсон. Одоо харин 40 хувьд нь бэлнээр мөнгө олгоод 60 хувьд огт олгохгүй болох нь. Нөхөж олгох асуудал бүр байхгүй болж мэдэх янзтай. Одоо дахиад бид сонгогчиддоо очоод шийдвэр өөрчлөгдлөө гээд ярих болж байна уу. Худал ярихаас ичиж байна” гэсэн юм.
Эх сурвалж: NEWS.MN
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв