МҮХАҮТ-ын ерөнхийлөгч ийнхүү мэдэгдлээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2016 оны төсвийн татварын орлого төлөвлөснөөс 487,1 тэрбум төгрөгөөр түүний дотор нэмэгдсэн өртгийн албан татварын орлого өмнөх оны гүйцэтгэлтэй харьцуулахад 70.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн ба сүүлийн 20 жилд анх удаа татварын орлого бүх төрлөөр биелсэн байна. Мөн 2017 оны эхний 3 сард татварын орлого 30%-иар давж биеллээ. Үүнээс дүгнэхэд татварын эрх зүйн орчны шинэчлэлийн системийн эхлэл тавигдаж, үр дүнд нь эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч төсөвт төвлөрөх татварын орлого зөвхөн 2016 оны 1 сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 800 тэрбум төгрөгөөр давсан байна.
Ийнхүү татварын суурь өргөжиж, татварын орлого бүрдүүлэхэд нааштай үр дүн гарч байгаа энэ үед Засгийн газраас төсвийн зардлыг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг нэмэх, түүнчлэн 2016 оны намрын чуулганаар хэлэлцүүлж байсан татвар нэмэх асуудлыг өргөн барьж болохгүй. Тэд УИХ-д шаардлага хүргүүлж байна. Үүнд:
1. Төсвийн зардлыг 2017 оны батлагдсан төсвөөс огт нэмэгдүүлэхгүй байх,
2. Төрийн захиргааны албан хаагчдийн тоог 20%, үйлчилгээний албан хаагчдийн тоог 10%-иар тус тус бууруулах,
3. Нийгмийн даатгал, Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байхыг шаардав
Бизнес эрхлэгчдээс тавьж байгаа эдгээр шаардлагуудыг УИХ хүлээн авч шийдвэрлээгүй тохиолдолд 2017 оны 4 сарын 10-нд төлөх 3 дугаар сарын Нэмэгдсэн өртгийн албан татвар, 4 сарын 15-нд төлөх 1 дүгээр улирлын ААНОАТ, 5 сард төлөх 4 дүгээр сарын Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байхыг нийт аж ахуйн нэгжүүдэд уриалахаа мэдэгдлээ.
МОНГОЛЫН ТАТВАР ТӨЛӨГЧИД ТЭМЦЭЛД МОРДОНО
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно