Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах болсонтой холбогдуулан 2017 оны төсөвт тодотгол хийх шаардлага гарсан.
Хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар гишүүд төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголд долоон төрлийн татвар нэмэх тухайд тусгасан.
Энэ талаар УИХ-ын гишүүд татвар дундаж амьдралтай хүмүүсийн амьдралын түвшинд хэрхэн нөлөөлөх талаар Сангийн сайдаас тодрууллаа.
Тэрбээр “ОУВС-тай хэлэлцээр амаргүй байсан. ОУВС-гаас анх 35 шаардлага тавьсан. Хэлэлцээний явцад тус шаардлагыг бид 50 гаруй хувиар буюу 16 болгон бууруулж чадсан. Татварыг тооцохдоо хүн амын дундаж болон түүнээс доош давхаргын амьжиргаанд нөлөөлөхгүй байх бодлогыг баримталсан гэв.
Түүнчлэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Төсвийн тодотголд тусгасан татвар нэмэх тухай заалтад аж ахуйн нэгжид хамааралтай ганцхан татвар бий. Бусад нь архи, тамхи, автомашины Онцгой албан татвар” гэлээ.
Эх сурвалж: GOGO.MN
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно