Хэдхэн сарын өмнө ТӨБЗГ-аас төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд хийсэн шалгалтын дүнг мэдээлж, захирлуудын хэт өндөр цалин хангамжийн асуудлыг шүүмжилж байсан. Тухайн үед хамгийн өндөр цалинтай захирлаар Эрдэнэт үйлдвэрийн сео Ц.Даваацэрэн тодорсон бөгөөд сард 10 мянган доллар авдаг гэж мэдээлж байв.
Тэгвэл нэгхэн улирлын дараа гэхэд л өмнөхөө таг мартсан төрийн өмчийг бодлогоор зохицуулагч эрхэм Ц.Ням-Осор “”Эрдэнэт”-ийн захирал 20 мянган долларын цалинтай байсныг бууруулж 10 мянган доллар болголоо. Энэ бол маш бага мөнгө” хэмээн даапаалж сууна. Алинд нь итгэх вэ.
Засгийн газраас төрийн өмчит компанийн захирлуудын цалинг 30-60 хувь бууруулах шийдвэр гаргасан гэсэн. Энэ хүрээнд Х.Бадамсүрэнг ийнхүү “чангалж” байгаа юм байна. Ц.Ням-Осор телевизэд өгсөн ярилцлагадаа “Өмнөх захирлуудыг бодвол Х.Бадамсүрэн зайлуул, их хангамжаа хасуулж хохирч байгаа хүн. Хүний эрхийн байгууллагад хандсан ч болно” гэж ярьж суух...
Гэтэл УИХ-аас эдийн засгийг нуруундаа үүрдэг хувийн аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсгэх, хэдэн төрлийн татвар нэмэхээр зэхэж байна. Тэд энэ татварын дарамтыг үүрэхийн тулд ажилчдаа цомхотгохоос өөр аргагүйд хүрэхийг сануулсан. Мөн бизнес эрхлэгчид анх удаагаа төрд татвар төлөхгүй гэдгээ мэдэгдсэн. Сардаа авдаг 500 мянган төгрөгөөсөө хагацах нь гэсэн айдасд ажилтай иргэд автлаа.
Ц.Ням-Осор мэтийн түшмэлтэй, Сандуй Сундуй даргатай аз жаргалтай Монголд чинь иргэд нь БООЖ ҮХЛЭЭ!!!
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв