- Сангийн сайд хувийн машиндаа улсын мөнгөөр бензин хийсэн зэрэг олон зөрчлийг АУДИТЫН байгууллага илчилжээ -
Монгол Улсын 19 төсвийн төвлөрүүлэн захирагч, 13 Засгийн газрын тусгай сан, 6 төрийн өмчит их, дээд сургуулиудын 2016 оны санхүүгийн тайланд аудит хийгдэж дууссан байна.
Энэхүү аудитаар нэг төсвийн төвлөрүүлэн захирагчийн, Засгийн газрын 7 тусгай сангийн, 1 их сургуулийн 2016 оны санхүүгийн тайланд хязгаарлалттай санал, дүгнэлт өгчээ. Хязгаарлалттай санал дүгнэлт гэдэг нь их хэмжээний зөрчил илэрсэн газрууд аж. Зөрчилтэй байгаа нэг төсвийн төвлөрүүлэн захирагч нь Иргэний Нисэхийн Ерөнхий газар аж.
Мөн төсвийн шууд төвлөрүүлэн захирагчдад хийсэн аудитаар Сангийн Яам хязгаарлалттай санал, дүгнэлт авсан нь анхаарал татлаа. Учир нь Монгол Улсын бүхий л төсөв, мөнгийг хариуцдаг яам нь өөрөө хамгийн их зөрчилтэй байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Сангийн Яам Амарбаясгалант хийдийн бумбын тахилга болон бусад зардалд 4.2 сая төгрөг зарцуулжээ.
Сангийн Яамнаас илэрсэн зөрчлүүдээс дурдвал:
Өмнөх аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг шалгах зорилгоор тухайн байгууллагад бүртгэлтэй автомашинуудын шатахууны зарцуулалтын тооцооллыг дахин давтан шалгахад дараах зөрчлүүд илэрсэн болно.
Тухайлбал:
Гэх мэт Сангийн яамны аппаратын 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 610,215.3 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн тухай Аудитын газрын тайланд дурджээ.
Тайлантай бүрэн эхээр нь эндээс танилцаж болно:
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв