“Монголын алт” компанийн захирал Б.Нямтайшир ганц охиноо эрх дураар нь амьдруулж, хурим найрыг нь 400 саяар зохион байгуулж явсан нүнжигтэй аав. Гэвч анхны амьдралаасаа хөөрхөн хүүтэй хоцорсон Н.Цэлмүүн алтны магнат аав, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ахынхаа нөмөр нөөлгөнд одоо хэр нь эрх гүнжийн амьдралаар замнаж яваа азтай бүсгүй.
Дээдсийн хүрээний охид хүүхнүүдийг шүүрс алдтал хувцаслаж, дэлхийд алдартай брэндээр өөрийгөө өвч хучих дуртай энэ бүсгүй нэг удаа шоудахдаа л арван саяыг цацдаг гэх юм билээ. Нэг хэсэг “Хас”-ын Ч.Ганхуягийн дүүтэй ханилж суух дээрээ тулаад байсан Н.Цэлмүүн өнөөдөр өөр залууг сугадаад их л жаргалтай яваа.
“МАК”-ийнхаа гадаад харилцаа, хөрөнгө санхүүг хариуцан ажилладаг Н.Цэлмүүн сүүлийн үед Монгол ахуйгаа ихэд сонирхох болсон төдийгүй үндэсний дээл хувцсаар дэгжин гоёлуудаа сольж эхэлсэн цаг саяхан. Харин түүний энэ удаагийн сонголт олон хүнийг гайхшруулаад байна. Үргэлж дэгжин, загварлаг байдаг түүнийг донжийг нь олсонгүй гэх олон хүн байна лээ.
Эх сурвалж:Factnews.MN
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Б.Даваабаяр: Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа
ШҮҮХ: 2 настай дагавар хүүгээ “Машин бохирдууллаа“ хэмээн амийг нь хөнөөж, цогцсыг нь нуусан Э.Түмэнцогтод 22.6 жилийн хорих ял оноолоо
Эрх үүргийн тэнцвэр хадгалагдаж байж шударга ёс тогтоно