-Өнөөдөр бол та хамгийн “муу” хүн болчихоод байна л даа. С.Баярцогт гэж Оюутолгойн мөнгийг оффшорт аваачихаад нуучихсан адгийн авлигачаар л тодруулах гэсэн оролдлого сүүлийн жилүүдэд маш хүчтэй явагдлаа?
-Хүмүүс хүнийг харлуулахдаа гарамгай юм байна гэдгийг би сүүлийн үед ухаарч байгаа шүү /инээв/. Ер нь хүмүүс юмыг их амархан мартдаг юм байна. Сүхбаатар, Чойбалсан нарын бунхан, Самбуу гуайн шарилыг зөөгөөд оронд нь Чингис хааны хөшөө цогцолбор барина гээд тухайн үедээ багагүй хэл аман дундуур эрсдэл хийгээд л дайрсан. Би чадсан. Намайг Сангийн сайд болох үед эдийн засгийн хямрал нүүрлэсэн байсан. ОУВС болон бусад улс орнуудтай хэлэлцээр хийгээд 18 сарын “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлж, амжилттай давж гарсан. Дараа нь Оюутолгойн хэлэлцээрийг хийсэн. Хувь улстөрчийн хувьд маш их эрсдэлтэй алхмууд байсан байх. Байнга муу хэлүүлнэ. Нэр төрөөрөө хохироод л дуусдаг. Гэхдээ эргээд энэ бол улс оронд хөгжил авчирна. Би үүнд итгэлтэй, үүгээрээ ч бахархдаг. Үүнийг хийсэн хүмүүсийг Монголын төр, ард түмэн үнэлэх цаг ирнэ. Дараа нь Оросын өрийг тэглэх хэлэлцээрт орсон. ҮАБЗ-өөс чи 70 хувийг нь буулгаад 30 хувь дээр нь төлбөр тооцоо хийгээд ирвэл Монголд ашигтай шүү гэж захиж байсан юм. Би 97.8 хувийг нь хөнгөлөөд, 2.2 хувийг төлөх шийдвэр гаргуулаад ирсэн. Ноднин жил өргүй болсон. Энэ бол хувь улстөрчийн хувьд эрсдэл байж болох юм.
Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хувь улстөрчийнхөө нэр төрөөрөө эрсдэл хийх чадвартай байх ёстой гэдэг бол миний зарчим юм.
Миний хувьд хувьцааны бизнес хийвэл өсгөж чадна гээд хэдэн найз нөхөдтэйгөө нийлээд оффшор компани байгуулж байсан. Тэр асуудлаар одоо хүртэл намайг баалдаг л даа. Харин өнөөдөр би төр засгийн ажлаас хол байна. Дахиад ийм эрсдэл хийвэл амжилт олж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
Өргөдөл, гомдлын цахим системийг сайжруулж, “нэг хүсэлт-нэг шийдвэрлэлт”-ийг хэрэгжүүлнэ
Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна