Өчигдөр/2017.01.08/ чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн. Тэгвэл тус тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран түрүүллээ. Шигшээ барилдаанд тэрээр Д.Хатанбаатарыг 12:0-ээр ялсан юм.
Гэтэл шигшээ барилдааны өмнө Г.Мандахнарангийн дасгалжуулагч Ц.Цогтбаярыг "дэвжээтэй ойролцоо суусан", "дасгалжуулах эрхээ хасуулчихаад шавьдаа зөвлөгөө өгсөн" шалтгаанаар золтой л тамирчинтай нь хамт хөөчихсөнгүй.
Үзэгчид олимпийн дэвжээнд хүрэл медалиа луйвардуулан нүцгэлж тэмцсэн багш, шавь хоёрын талд байсан юм. Түүний хувьд Рио-2016 олимпийн наадамд 65кг-д барилдаж шагналт V эзэлсэн. Г.Мандахнаран 2015 онд жин өгсч 70кг-д анх удаа түрүүлж байсан бол ийнхүү 2017 онд хошой аварга боллоо.
BreakingNews.MN
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав