Засгийн газар, Хотын захиргааг утааны эсрэг нэгдэн жагсаж байгаа ээж аавуудын холбооноос шүүхэд өгөхөөр болжээ. Тэд: “Эдийн засаг хүндэрсэн энэ үед хэдэн ээж нар нийлж улсын төсвөөс мөнгө авах гэж байна гэж битгий бодоорой. Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд утаанд зарцуулсан мөнгө үр дүнтэй байсан эсэхэд дүгнэлт гарна. Хариуцлагагүй улстөрчид хариуцлага хүлээх жишиг тогтоно. Иргэдийнхээ төлөө ажилладаг хууль эрхзүйн орчинтой болох тал дээр ахиц авчирна гэж бодож байна. Боломжгүй амьдралтай хэр нь хүүхэд нь өвдөөд ажлаасаа гараад орлогынхоо талыг эм тарианд зарцуулж байгаа айлуудад нөхөн олговор олгох ёстой. Хүүхдээ, ах дүүгээ утаанаас болоод алдсан гэр бүлүүд амь насыг нь нэхэмжлэх ёстой. Хүний амийг мөнгөөр хэмжих гэж байгаа юм биш. Бидний бяцхан үрсийн эрүүл мэндийг үл хайхарч, шаардлагатай арга хэмжээг авалгүй цаг алдсан Засгийн газрын өндөр албан тушаалтнууд хариуцлагаа хүлээх ёстой.
Өдий 15 жил өнгөрчихөөд байхад утааг арилгаагүйгээс болж хэдэн мянган үрс амиа алдаж, өвчинд шаналсаар ирсэн. Үүний хариуцлагыг хэн ч хүлээдэггүй байдлыг таслан зогсоох ёстой. Тийм учраас Засгийн газрыг шүүхэд өгч байна. Утаанаас үүдэлтэй өвчлөлд өртөж эмнэлэг, эмэнд зарцуулсан мөнгөө ээж нар Засгийн газраас нэхэмжилж авах болно” гэжээ.
PAPARATSI.MN
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо