Ойрын өдрүүдэд УИХ-аар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаа билээ.
Тэгвэл энэхүү хуулийн төслийг эсэргүүцэж буй тухайгаа УИХ-ын гишүүн С.Жавхлан сэтгүүлчдэд мэдэгдээд байна.
Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ?, ХЭНИЙГ ДЭМЖИХ ВЭ? Зэрэг санал асуулгууд цахим хуудсуудаар нэлээд явах болсон. Тэр дунд С.Жавхланг нэр дэвшвэл дэмжих үү? гэсэн утга бүхий санал асуулга ч яваа харагдсан.
Тэрбээр "Хоёр эрх баригч нам ялангуяа МАН Ерөнхийлөгчийн сонгуульд хүч түрэн оролцох юм бол нийгэмд маш том хагаралдаан үүснэ. Манай сонгууль сонгоё гэсэн зөв сэтгэлтэй хүмүүсийг нь шигшиж гаргаж ирэх тогтолцоогүй. Хүссэн ч, хүсээгүй ч энэ нөхрийг л сонго гэсэн тогтолцоо яваад байгаа учраас түмэн олон залхаж, бухимдаад байгаа юм.
Үүнийг өөрчлөх талаар хөндвөл Үндсэн хуулийг хүртэл өөрчлөх хэрэг гарна.
Намайг энэ асуудлыг хөндөхөөр Жавхлан нэр дэвших гэж байна гэж хардаад байх шиг. Яагаад бие даагчийн орон зайнаас хүн ямарваа нэгэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлж болдоггүй юм бэ. Жавхлангийн байр суурь хасагдчихаар намайг сонгосон 70 мянган хүмүүс сонголтоо яаж хийх юм. Цаашлаад Монголын тал нутгаар намайг дэмжиж байсан олон хүмүүс байгаа ш дээ. Тэд нар сонгуульдаа яаж оролцох юм. Би "Хамаг Монгол"-ыг дуугаараа нэгтгэсэн шигээ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн эсрэг Хамаг Монголоороо тэмцэх болно" гэв.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар УИХ-ын гишүүн төдийгүй зөвхөн МАН-аас л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх үүсэх гэж байгаа тухай, энэ нь шударга бус гэдгийг УИХ-ын гишүүн С.Жавхлан, О.Баасанхүү нар удаа дараа мэдэгдээд байгаа юм.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ