Олны танил хүмүүсийн хайр сэтгэлийн асуудал халуухнаараа буцлах тогоон дотроос та бүхэндээ шинэхэн мэдээллийг манай сайт хүргэх гэж байна аа. УИХ-н гишүүн асан Р.Будын хүү “Интерактив” компанийн захирал Б.Шандас хэмээх залууг Лагшми хэмээх өмнө нь өчнөөн ч олон залуустай нэр холбогдож, хамгийн сүүлийн үеийн байдлаар л гэхэд мисс Гантогоогийн нөхрийг хүртэл булаагаад амжсан гэгдэх бүсгүйтэй болзож байсан тухай мэдээллийг сонссон л биз дээ. Тэгвэл төрхөмдөө буцаж, хайрын романсуудаараа хачир нэмэр болж хэвлэл мэдээллийнхэнд сайн дураараа олзлогдож явдаг Лагшми Б.Шандасын одоогийн харилцаанд “ан цав” үүсгээд байгаа сурагтай.
Учир юу вэ гэвэл Б.Шандас сүүлийн жил гаруйн хугацаанд ихэд дотнохон харилцаатай байж, хуримын тов дуулгах дээрээ хүртэл тулаад байгаа Б.Номин-Эрдэнэ гэх мэдлэг боловсрол, царай зүсээрээ хаана ч цахиур хаглах бүсгүйтэй болзож байгаа гэнэ. Номин-Эрдэнэ бүсгүйн хувьд монголын банк, санхүүгийн салбарт цахиур хагалахаар зэхэж байгаа нөлөөтэй эрхэмийн охин бөгөөд Францын нийслэл Парис дахь ISEG бизнесийн сургуульд Банк, худалдаа, санхүүгийн чиглэлээр төгсөж байгаа гэнэ.
Эх орондоо “Аmerican school” төгссөн англи, франц, оросоор төгс ярьдаг Номин-Эрдэнийг харин Б.Шандасын өмнөх амраг Лагшми бухимдуулаад байгаа сурагтай. Хос хоёрын голоор гүйн, эрхэм Шандас руу зурвас нисгэн, залгах болсон нь мэдээж аз жаргалтай байгаа амраг хосын дунд тийм ч таатай зүйл болохгүй ээ. Амраг залуусаа ахиухан сольдог гэгдэх Лагшми чухам ямар санаатай байгаа нь үл мэдэгдэх ч Шандасын дурлалт бүсгүйд таагүй сэтгэгдэл төрүүлэн, өөрийгөө доош нь хийн байж өмнөх харилцаа руугаа хошуу дүрэх нь хэн хэнд нь ч тийм таатай биш байлтай.
PAPARATSI.MN
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
"The Nanny Agency Mongolia" Филиппин асрагчдаа "Эрүүл Life – Хоол зүйч Rita"-гийн сургалтад хамрууллаа
Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана