Өнгөрсөн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө “Дархан-2” өртөөнд ачааны галт тэрэг онхолдсон хэрэг гарсан. ОХУ-аас БНХАУ-руу мод тээвэрлэж явсан галт тэрэг онхолдсон бөгөөд хүний амь нас эрсдээгүй юм. Мөн тээвэрлэж явсан ачаа бүрэн бүтэн үлдсэн гэх мэдээллийг холбогдох албаныхан өгсөн байна.
Ослын шалтгааныг бороо их орсны улмаас газрын хөрс зөөлөрсөнтэй холбоотой байх магадлалтай хэмээн "Улаанбаатар төмөр зам" ТӨХК-иас үзэж байгаа аж. Одоогоор осолдсон галт тэрэг болон эвдэрсэн замыг янзалж дууссан байна. Осол гарсан хэсэг нь "Дархан-2" өртөөний зам дахь туслахаас төв зам руу орсон хэсэг учраас хөдөлгөөнд саад болоогүй байна. Ослын газарт замын дөрвөн орлогч, Оросын талын дарга нар ажиллаж байгаа аж.
Г.ИТГЭЛ


Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ