Гайхамшиг “Шангри-Ла”-д өнөөдрөөс үргэлжилнэ


IMAX гэж юу вэ? Товчхондоо киног үзэхээ болиод киноны нэг хэсэг болно гэсэн юм гэж "Сод Монгол групп”-ын охин компани болох "Нью Тур Сафарис” ХХК, Дэлхийн алдарт "Варнер Брос Интернэшнл” кино компанийнхан хэлж байна. Тэд хамтран IMAXтөслийг эхлүүлээд байгаа бөгөөд Шангри-Ла төвд зургаан үзвэрийн танхим бүхий "Өргөө 3” кино театрыг байгуулжээ. 

Тэгвэл тэд өнөөдөр кино теартынхаа нээлтийг хийхээр болсон байна. 
Ийнхүү Канадын Торонто хот дахь IMAX-ын төв оффис “Нью Тур Сафарис” ХХК-тай (Өргөө кино театр) хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсанаар Монгол улс 58 дахь орон боллоо. Тус кино театрт кино үзхийг хүсвэл хүүхэд-8000₮, том хүн-15000₮, Тусгай суудал нь 20,000 төгрөгний үнэтэй юм байна. 

Киног IMAX-т л үзэх 5 шалтгаан

2016 оны 7 сарын 22-нд Өргөө кино театрын IMAX салбар Шангри Ла моллд нээлтээ хийх гэж байгаа. Харин чи яагаад тэндхийн байнгын үйлчлүүлэгч болох, за үгүй юм аа гэхэд нэг удаа ч болов туршиж үзэх хэрэгтэй вэ? гэвэл надад ийм 5 шалтгаан байна:

1. Гайхамшгийг мэдэр Урлаг гэдэг өөрөө хүний мэдрэмжийг хөглөж байдаг зүйл. Кино урлаг ч мөн ялгаагүй зөгнөл, дайн тулаан, ид шид, өнгөрсөн, ирээдүй, өөр амьдрал, хүсэл мөрөөдөл, хайр дурлалын тухай шинэ мэдрэмжийг хүмүүст өгөхөөр бүтээгддэг. Энэ зорилгоо хэр хангаж чадсанаас тухайн уран бүтээлийн чанар хэмжигддэг болов уу. Тэгвэл сайн кино бүрт байх ёстой тэрхүү мэдрэмж хөглөх чадварыг IMAX хэд дахин нэмэгдүүлээд үзэгчдэд хүргэдэг юм. IMAX бол тэр чигтээ киног дотор нь орж мэдрэхэд зориулагдсан хамгийн сүүлийн үеийн, гайхалтай технологи. Хэрвээ чи кино урлагт хайртай, түүгээр мэдрэмжээ хөглөж, тэндээс гайхамшгийг мэдрэх дуртай бол IMAX-ыг заавал туршиж үзэх хэрэгтэй. Тэр чамд хар цагаан зурагтаас өнгөт зурагт руу шилжсэн үеийнх шиг тийм давтагдашгүй мэдрэмжийг өгч чадна.

2. Чиний сонголт бол зөвхөн шилдгийн шилдгүүд - iPhone 7 ямар байх бол гэдэг дээр аль хэдийнэ тандалт судалгаа хийгээд эхэлчихсэн; - Хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай зөөврийн компьютерийг зорин байж өөрийн болгосон; Дээрх хоёр өгүүлбэрийг уншихад бага ч гэсэн чамтай төстэй санагдаж байвал чиний байнга зорьдог кино театр чинь яах аргагүй Өргөөгийн IMAX салбары байх ёстой. Учир нь одоогоор дэлхий дээр энэ технологийг давж гарах хүчин чадалтай театр огт байхгүй. IMAX бол №1.

3. IMAX Шангри Ла-д Шангри Ла бол дэлхийн томоохон 5 одтой, тансаг зочид буудал, амралтын газрын сүлжээнүүдийн нэг. Зочид буудал нь ашиглалтад орж, гадаад дотоодын хүндтэй зочидыг хүлээн авч эхлээд нэлээд хугацааг өнгөрүүлж байна. Харин 7 сарын 22-нд зочид буудлынх нь дэргэд Шангри-Ла молл буюу энтертаймент төв нь нээлтээ хийх гэж байгаа. Тэнд дэлхийн хамгийн шилдэг брэндийн дэлгүүр, ресторан, үйлчилгээний төвүүд байрлах нь тодорхой билээ. Өөр юу ч биш зүгээр л тэнд байрлана гэдэг нь IMAX-н чанар чансааг хангалттай сайн илтгэж байгаа биз дээ? Аан бас, шинэ содон зүйлс үзэх гэж бид хилийн дээс алхах шаардлагагүй зүгээр л хотынхоо төвд ирэхэд хангалттай болж байгаа нь сайхан хэрэг шүү.

4. Шинэ содон зүйлээс хоцорч үлдэх нь чиний хийх зүйл биш Хэн хаана юу хийж байна, хаанаас шинэ зүйл сурч болох вэ, хаана шинэ ресторан нээгдэв, аль брэнд ямар шинэ бүтээгдэхүүн гаргав, хаана сонирхолтой лекц, семинар байна, хаана ямар үдэшлэг болох вэ гээд л бүгдийг чи мэдэж байдаг бас мэдэлгүй, туршилгүй өнгөрүүлэхийг хүсдэггүй бол IMAX чиний дараагийн маш том бай. Бас аль болох эртхэн билетийг нь олж авахгүй бол захиалга нь дүүрчихэж мэднэ шүү. Өргөө 1, 2 кино театруудаар бэлгийн тасалбар нь зарагдаад эхэлчихсэн байгаа.

5. Ямар ч байсан очоод үзчих Магадгүй чамд киноныхоо утга учрыг л ойлгож байвал ямар дэлгэцээр яаж үзэх нь огт хамаагүй санагддаг байж болох юм. Хэдий тийм байсан ч би чамд нэг зүйлийг амлая. IMAX-г ганцхан удаа ч болов туршиж үзсэний дараа бодол чинь орвонгоороо өөрчлөгдөх болно. Тиймээс зүгээр л очоод үзчих.