2016 оны долоо дахь удаагийн сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулан гарч ирсэн. Санаж буй бол гарч ирэхээсээ өмнө мэргэжлийн Засгийн газрыг байгуулан ард түмнээ эдийн засгийн хямралаас гаргана гэж амлаж байсан. Гэтэл өчигдөр МАН сайдуудынхаа нэрсийг ил болгож түмэнд зарласан нь дээр дооргүй, дарга цэрэггүй бухимдалд оруулан ам ажлын зөрүү гэгчийг утгаар нь гаргалаа.
Бүр тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Батзандан сайдуудын томилгооны талаар medee.mn сайтад өгсөн ярилцлагадаа: “МАН мэргэжлийн засгийн газар байгуулна гэж сонгуулиар амлалт өгч гарч ирсэн. Гэтэл МАН-ын Удирдах зөвлөлөөс сайдад нэр дэвшүүлж буй хүмүүсийг харахад яг эсрэгээрээ байна.
Мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн яамдыг удирдахаар ирж байна. Тухайлбал, Хууль зүйн сайдаар хуульч биш хүнийг, Сангийн сайдаар эдийн засагч биш хүнийг оруулж ирж байх жишээтэй. МАН-ын ихэнх сайдууд МАН-д хандив өгсөн хүмүүс, санхүүжүүлэгчид байна. Төрийн албыг худалдах, арилжаалах ажлаа МАН засгийн газраасаа эхэллээ. Томилогдохоор нэр нь гарч байгаа сайдуудын дийлэнх бизнесменүүд байна. Бизнес, төр хоёрыг хутгах эхлэл тавигдаж байна” гэсэн байна.
В.Баяраа
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ