“Тэтгэвэрт гарч амжилгүй өөд болсоор байгаа нь ХОРТОЙ гэж тодорхойлох хангалттай шалтгаан биш үү” гэж бичиж байсан нь саяхан.
Тэгвэл “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Хөдөлмөр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан А193/А77 тушаалаар цэвэрлэх байгууламжийн дараах 40 гаруй ажлын байрыг ХҮНД, ХОРТОЙ ангилалд шилжүүлсэн байна. Ингэснээр С.Эрдэнэ сайд амлалтандаа хүрч хүнд, хортой ангиллыг гаргасан талаарх нийтлэлийг GOGO.MN сайт байршуулсан байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 250 орчим хог тээврийн жолооч байдаг гэх тооцоо бий. Хоёр сайдын хамтарсан тушаал тэдэнд ч бас өгөөжөө өгчээ.
Учир нь дээрх тушаалаар насаараа хогтой зууралддаг жолооч нарын ажлыг “ХҮНД” нөхцөлд шилжүүлсэн байна.
Ингэснээр мөн л 250 орчим жолооч таван жилийн өмнө тэтгэвэртээ гарч үр хүүхдүүдтэйгээ амар жимэр амьдрах боломж бүрдэх нь…
Энэ мэт эрдэнэт олон хүний амьдралд өөрчлөлтийг авчрах үйлсэд гар татаагүй Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт талархал илэрхийлье.
Гэхдээ цэвэрлэхийн ажилчдын нөхцөлийг ХҮНД, ХОРТОЙ-д шилжүүлж, нөхцөлийн нэмэгдлийг нэмсэн нь уг асуудлыг бүрэн шийдвэрлэсэн хэрэг бус бөгөөд олон ажилтны эрх ашиг шинээр цэвэрлэх байгууламж баригдах хүртэл хөндөгдсөөр байх болно гэдгийг эрх бүхий хүмүүст сануулъя.
В.Баяраа
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ