АН-ын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, сонгуулийн маргаантай байгаа тойргуудын асуудлыг шийдвэрлэхэд намаас хууль эрх зүйн дэмжлэг үзүүлж ажиллах ажлын хэсэг байгуулжээ. Энэхүү ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Санжмятав, орлогч даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарыг томилсон байна. АН-ын хувьд хуульчдын баг гарган, Сонгуулийн тухай хууль зөрчин УИХ-ын гишүүн болсон нэр бүхий хүмүүст хариуцлага тооцуулах, зарим хүмүүсийг эргүүлэн татуулах асуудлыг хууль хяналтын байгууллагад гаргахаар болсон байна.
Уг хурлын үеэр Увс аймгийн АН-аас ирүүлсэн гомдлыг нягтлан хэлэлцжээ. 2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын үеэр 33-р тойрогт нэр дэвшиж байсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мөнгө тараасан, энэ хэргээс болж хүний амь нас эрсэдсэн гэсэн гомдлыг Увс аймгийн АН-ын хорооноос цагдаа, прокурорын байгууллагад гаргасан бөгөөд энэ хэрэг дээр өмгөөлөгч Г.Батбаяр М.Ичинноров нар хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллахаар болсон байна. Увс аймгийн хууль хяналтын байгууллага илт нэг талыг баримталж, хүний амь нас хохирсон хэргийг нуун дарагдуулахыг оролдож байгаа хэмээн Увс аймгийн намын хорооноос үзэж байгаа юм.
Тиймээс Увс аймгийн хууль хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16-ын 1-д заасан Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, нотлох баримтыг нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй. Эрүүгийн хуулийн 9-ын 1-д заасан Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэх хуулийн зүйл заалтуудыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гаргаж байгаа учир шалгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтэс, Улсын Ерөнхий прокурорын Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хяналт тавих хэлтэст шалгуулахаар өргөдөл гаргажээ.
Эх сурвалж: News.mn
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо