Т.Чингис: Энэ зурагнууд АSЕМ 11-д үлдээсэн миний түүх


Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Ази Европын дээд хэмжээний уулзалт амжилттай болсон. Тэгвэл ASEM-ийн эргэн тойронд хүмүүсийн анхаарал татаж байсан нэг зүйл бол АСЕМ-ын гишүүн 51 орны төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хөрөг зурагийг хар зургаар зурсан явдал зочдын анхаарлыг татаж байв. Уг бүтээлүүдийг Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Т.Чингис нэг жилийн дотор зурсан байна.

 

Зураач Т.Чингис “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагандаа 2015 оны есдүгээр сараас зурж эхэлсэн. УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын  санаачлагаар АSЕМ-ын уулзалтанд зориулан хөрөг зургийн төсөл ажил маань эхэлсэн. Нийтдээ 51 орны төрийн тэргүүн, хоёр олон улсын байгууллагын тэргүүлэгчийн 53 хөрөг зураг энэ бүтээлд багтаж байгаа. Хөргүүдээ зурж байх хугацаанд гурван Ерөнхийлөгч солигдсон. Лаос, Португал улсын Ерөнхийлөгч нарын зургуудыг дахин зурсан. Одоо энэ хөргүүдийг салгачихвал бүтээл гэж нэрлэхгүй. Энэ хөргүүд тойроод жаазгүйгээр нийлж байж нэг бүтээл болж байгаа юм. Тэрүүгээрээ их онцлогтой.Мөн хөрөг бүр 93*39 см-ын харьцаатай. Хар болон цагаан өнгийн тосон будаг ашигласан. Зарим хүмүүс миний зургуудыг хараад энэ залуу чинь цаасан дээр хэвлээд  дээрээс нь будаг тавьсан байна гэж андуурах тохиолдол байдаг” хэмээжээ. Ингээд уншигч та бүхэндээ АSЕМ-ын гишүүн 51 орны төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хөрөг зургийг хүргэж байна. 

 

Б.БАТ