Үндэсний их баяр наадам болж буй энэ өдрүүд Монгол түмэнд аз жаргал, баяр цэнгэл бэлэглэсээр байна. Бөхөө дээдэлдэг монголчууд үзүүр, түрүү булаалдах хүчит бөхчүүдийнхээ бэлтгэл хэр базаасныг хөөрөлдөн, торгон жолоогоо өргүүлэх тод магнай хүлэг, цэц мэргэнээ сорих харваачдынхаа тухай сайн сайхан бэлэгтэй бүхнийг хэлэлцдэг уламжлалтай.
Монголчуудын хайртай бөх Дархан аварга Г.Өсөхбаяр гэр бүлийнхэнтэйгээ хамтаар төв цэнгэлдэх хүрээлэнд “десантаараа” буун их сүрийг үзүүлсэн юм. Баяр наадам болгоноор гэр бүлийнхэнтэйгээ хамт баярладаг жишиг тэднийд тогтсон гэж болно. Ганцхан наадмаар ч бус эх үрсийн баяр, цагаан сарын барилдаан зэрэг тэмдэглэлт баяр болгоноор тэд ийнхүү хамтдаа явж харагддаг. Дашрамд дуулгахад Г.Өсөхбаяр аваргын хүүхдүүд аав шигээ том ханагар залуучууд болсон байгаа биз.
Дархан аваргынхаа гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсье.
Э.Нашка
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна