УИХ-ын гишүүнийхээ тангаргийг өргөхдөө 99-н морьтонтой ирэн сүрийг үзүүлж, уламжлалаа сэргээсэн С.Жавхлан гишүүн сонгуулийн сурталчилааны өдрүүдэд морь унан, үхэр тэрэг хөлөглөн PR-ынхаа ажлыг хийсэн билээ. Тэгвэл уг өдрүүдэд түүнтэй хамт явсан "Жавхлант шарга" морио ижил сүрэгт нь тавьсан байна. Жавхлангийн сонгуулийн ажилд амжилт хүсч Сайнжаргалын Анхбаяр гэх залуу энэхүү сайхан шарга морийг унаа болгон өгсөн аж.
Сонгуулийн арван хэдэн хоног тасралтгүй Жавхлантай хамт явсан шарга морь төрийн ордны хашаанд орж сүлдэт баганаас уяулсан хийморьтой ажнай. Жавхлан шарга морийг ижил сүрэгт нь хүргэж өгөхөөр очиход морины эзэн Анхбаяр шарга моринд "Жавхлант шарга" хэмээн нэр хайрлаж УИХ-ын шинэхэн гишүүн Жавхланд бэлэглэсэн байна. Гэхдээ тэрбээр “Жавхлант шарга”-аа ижил сүрэгт нь үлдээсэн бөгөөд ажилдаа ирэхдээ морь унаж ирэхгүй болсон дог шүү. Сонирхуулахд тэрбээр төрийн ордонд өрөөндөө монгол ахуйгаар тохижон суухаа туслахууддаа илэрхийлсэн байна.
Э.Нашка
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ