Испанийн "Барселона", Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Мессиг шүүхээс эцгийн хамт татвараас зайлсхийсэн гэм буруутайд тооцож, түүнд 21 сар хорих ял оноожээ. Шүүхээс түүнийг төрсөн эцэг Хорхе Корциогийн хамт сурталчилгаанаасаа олсон хөрөнгөөсөө татвар төлөөгүй хэмээн дуудсан байна. Шүүхээс тэднийг 2007-2009 оны хооронд 4.16 сая еврогийн татвараас зайлсхийсэн болохыг тогтоосон байна. Харин Месси энэ хугацаанд дээрх мэдээллийг үгүйсгэж иржээ.
Тэрбээр шүүгч нарын асуултад хариулахдаа "Би аавдаа, өмгөөлөгч нартаа итгэдэг учир тэр олон гэрээнд гарын үсэг зурсан. Ямар мөнгө хэрхэн орж, гарч байсныг мэддэггүй, сонирхдоггүй байсан. Би зөвхөн хөлбөмбөг тоглоход анхаарлаа хандуулдаг. Би юу ч мэдэхгүй. Офшор бүсэд компани байгуулж, хэн нэгнийг төлөөлөгчөөр нь томилж байсныг би мэдэхгүй, танихгүй. Би юу ч мэдэхгүй" хэмээн хариулжээ.
Гэвч улсын яллагч Би Мессиг мафийн босс гэж нэрлэхгүй ч тэр бол гэмт бүлэглэлийн толгойлогч" хэмээн хатуухан үг хэлсэн байна. Мессигийн аав хүүгийнхээ менежер хийдэг бөгөөд түүнийг 2007-2009 оны хооронд хүүгийнхээ олсон мөнгөөр Белиз, Уругвай дахь хувийн компаниуддаа хөрөнгө оруулалт хийхэд зарцуулсан гэж шүүх үзжээ.
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
"The Nanny Agency Mongolia" Филиппин асрагчдаа "Эрүүл Life – Хоол зүйч Rita"-гийн сургалтад хамрууллаа
Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана
Сэлэнгэ аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
ТАНИЛЦ: Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах БАЙРШИЛ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа