Увс аймгийн засаг дарга Д.Цэндсүрэнтэй ярилцлаа
-Увс аймагт УИХ-ын сонгууль хууль ёсны дагуу болж чадсан уу?
- УИХ-ын сонгууль болдгоороо болоод өнгөрлөө. Энэ удаагийн сонгууль улс төрийн намуудын бодлого, үзэл баримтлалын уралдаан болж чадсангүй. Мөнгөний уралдаан боллоо гэж бид дүгнэж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Увс аймагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыгяаж хийж болдог вэ гэдгийг бодитойгоор харуулж чадсан. Аливаа зүйлд сэтгэл гаргавал мөнгөтэй ч, мөнгөгүй ч хийж болдог юм байна. Бид ард түмнийхээ өмнө хийсэн ажилтай, баримталсан зарчимтай нүүр бардам зогсож чадлаа. Харамсалтай нь сонгуульд бид ялагдлаа. Ардчилсан нам дөрвөн жил ажилласан, ардын нам дөрвөн жил шүүмжиллээ. Ардчилсан нам 1200 өдөр ажиллаад сонгуульд оролцож байхад Ардын нам мөнгө тарааж, царцаа зөөж сүүлийн гурван өдөрт сонгуулийн дүнг эргүүлсэн. Бид ялсан боловч саналаа хамгаалж чадсангүй. Ардын намынхны хар технологийг ойлгож чадаагүй. Үндсэндээ бид сонгуулиа луйвардуулчихлаа. Хамгийн санаа зовоож байгаа зүйл бол ард түмний эрхийг дээрэмдүүллээ. Хэдэн бор төрийн албан хаагчдаар тоглочих вий гэж санаа зовж байна.
-Тухайлбал, аль тойрогт, хэн гэдэг гишүүн, хуулийн ямар заалтыг зөрчсөн бэ?
-УИХ-ын сонгуулийн 31-р тойрогт нэр дэвшсэн Чойжилсүрэн "Хурд” компанийн ажилчид болох 2000 гаруй царцааг аваачсан. Увс аймагт ардын намын рейтинг 25 хувьтай байхад эдгээр хүмүүс очоод 25 хувийн санал өгчихөж байгаа юм. Ингээд 50 хувийн санал авсан. Увс аймгийнхны сонголт, ирэх дөрвөн жилийн хувь заяаг Улаанбаатар хотын хүмүүс очоод өөрчилчихлөө. Энэ сонгуулиар хууль зөрчих, мөнгө тараах асуудал хэвийн хэмжээнээс хэтэрсэн. Бохир сонгуулийн төлөөсийг жирийн иргэд, хорвоод мэндлээд 26 хонож байсан бяцхан хүү амиараа төллөө.
-Сонгуулийн бохир сурталчилгаанаас болж хүүхдийн амь нас эрсэдсэн. Яг юу болсоныг тодорхой яриач?
-Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн иргэн н.Чулуунбаатар, С.Отгонтуяа нарт 100 мянган төгрөг өгч, УИХ-ын 33-р тойрогт Монгол ардын намаас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатарын төлөө саналаа өгөхийг ухуулагчид ятгасан байна. Иргэн С.Отгонтуяа нь тухайн үед амаржаад хорь хонож байсан тул нялх хүүхэдтэй явж чадахгүй гэхэд нь "Жип машинаар явуулна” гэж гэрээс нь авч гарсан байгаа юм. Гэвч тэднийг микро автобусанд суулгаж талдаа 100 гаруй км хол газарт аваачиж саналыг нь өгүүлсэн байна. Төрөөд 26 хонож, эрүүл саруул бойжиж байсан Ч.Б... хүү олон хүнтэй машинд нийт 260 км яваад гэртээ буцаж ирэхдээ амьсгалын дутагдалд орж, бие нь муудан Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн боловч долдугаар сарын нэгний өдөр нас барсан. Эцэг эх хоёрыг нь саналаа өгчих гэж байсан хүн нь эмч хүн. Бидэнд хүн ёс, хүн чанар гэж нэг юм байх ёстой. Энэ бол сонгуулиас илүү үнэ цэнэтэй. Нэг сонгууль, нэг УИХ-ын суудлын асуудал, хоёр хүний санал нэг хүний амьтай тэнцэж байна.
-Энэ асуудал хэрхэн шийдэгдэх бол?
-Ардчилсан нам иргэдийн хуралд ч, УИХ-д ч нэг мөсөн ялагдчихлаа. Үүний шалтгааныг та юутай холбож тайлбарлах вэ?
-Ардчилсан намын удирдлагууд маань амиа бодож, анхан шатны нэгжээ, орон нутгаа сонсдоггүйгээс болж ялагдлаа. Би Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний хувьд УИХ-ын болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хамт зохион байгуулахыг эсэргүүцэж байсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад сонгууль зохион байгуулсан нь Үндсэн хуулийг зөрчсөн явдал болж байна. УИХ-ын сонгуульд иргэдийн төлөөлөгчид чирэгдлээ. Нам засгаа сольдог, хэрэлддэг, бие биенээ огцруулдаг, нам дотроо дайтдаг. Энэ байдлаас ард түмэн залхаж байна. Бидний сул талыг ашиглаж, Ардын намынхан мөнгө тарааж, иргэдийн саналыг худалдаж авч чадлаа.
Б.Наранчимэг
Хууль зөрчсөн сонгуулийн бохир сурталчилгаа хүүхдийн амь насанд хүрч, мөнгө тараалгасан гэм буруутан УИХ-д сууж байгаад бухимдсан Увс аймгийн иргэд Засаг даргаараа дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга М.Энхболд нарт ил захидал илгээгээд байгаа юм. УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн ил захидлыг Та бүхэнд хүргэж байна.
УИХ-ЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД –д
Монгол Улсын баруун хязгаарт амьдран суугаа Увс нутгийн ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон төр барих эрхээ эдэлж чадахгүйд хүрч, сүүлийн хоёр сонгуулиар мөнгө барьсан луйварчид, төрийн эрх мэдэлд хүрэхийн тулд яахаас ч буцахаа байсан бусармаг этгээдүүдэд хууртагдан доромжлуулж байна.

УИХ-ын дарга М.Энхболд оо... Та бол ард түмний саналаар ялалт байгуулсан Ардын намын дарга хүн. Хууль тогтоох дээд байгууллагыг тэргүүлж байгаа УИХ-ын дарга. Тиймээс Ардын нам шударга байж, Ардын намын төлөө саналаа өгсөн ард түмнийхээ талд үйлчилж, хууль зөрчин, бусдын амь насыгхохироосон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг эргүүлэн татаж, шударга ёсны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг Увс аймгийн иргэд сонгогчид шаардаж байна.
Увс аймгийн иргэд, сонгогчдын төлөөлөл
эх сурвалж: shudraga.mn
Ой, хээрийн 3 түймрийг бүрэн унтрааж, 4 түймрийг цурамд орууллаа
Л.Энх-Амгалан: Орон нутгийн сурагчдыг дараагийн ЭЕШ болон улсын хэмжээний бусад шалгалтад цахимаар оролцуулна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Монголын эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр 3-р байрт шалгарлаа
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзав
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ