Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд 69 бие даагч нэр дэвшин өрсөлдсөнөөс МУГЖ дуучин С.Жавхлан ганцаараа үнэмлэхүй ялалт байгуулж парламентын гишүүн болсон. Төрийн эрх барих дээд байгууллагад цоо шинэ өнгө нэмсэн тэрээр УИХ-ын гишүүнийхээ тангараг өргөхөөр ирэхдээ машинаар биш мориор ирсэн нь өчигдрийн олны ярианы сэдэв болоод авлаа. Түүгээр зогсохгүй чуулганы танхимд ташуураа барьсаар орж очсон гээд тэрээр эхний өдрөөс л ганцаарчилсан тоглолтоо хийж эхлэв бололтой. Гэхдээ ёс мэдэх ахмадууд түүнийг ийнхүү ташуураар гоёсон нь цагаа олоогүй сонголт гэлцэж байна. Болоогүй
Ташуурын тухай цээр ёсонд:
Ташуур барьж айлд орохыг цээрлэнэ. Тийнхүү барьж орвоос танхай балмад гэгдэх буюу гэрийн эзнийг доромжилсонд тооцно.
Ташуураа хаа хамаагүй тавихыг цээрлэнэ.
Айлд хонох хүн ташуураа эмээлтэй нь хамт гэрт оруулж, эс бөгөөс гадаа тэрэг, бараан дээр хөндлөнгөөр нь тавина.
Явах хүн босоогоор тавьдаг ёсон буй.
Ташуураараа хүний зүг зангах, дохихыг цээрлэнэ. Зөрчвөөс эрхэмсэг дээрэлхүү ааштай гэнэ.
Ташуур тулж тоглох, наадахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс унаа мориноосоо сална, явгарна гэх буюу морь унаанаас унаж бэртэхийн муу ёр гэнэ.
“Ядравч ташуураа бүү тул” гэсэн байдгийг онцлоод Жавхлан гавьяатыг үүнийг нэг харчихад гэмгүй бололтой хэмээн өөр хоорондоо жиг жуг хийлцсэн аж.
PHOTONEWS.MN
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо