Тусгай салаагийн тусгай залуу


Тусгай салаа” киноны Сүлд буюу Жүжигчин А.Алтанхуяг өмнө нь “Сарны нулимс” олон ангит кинонд тоглож байсан гэдгийг санаж буй биз. Тухайн үед жүжигчин А.Алтанхуягт “МИ-15” кинонд тоглох санал ирээд байсан гэдэг. Харин А.Алтанхуяг Сүлдийн дүрийг сонгож “Тусгай салаа” кинонд тоглохоор шийдэж байсан юм билээ.

 

Тусгай салаа  олон ангит кинонд тоглосноосоо хойш урлагийн замд эргэлт буцалтгүй орсон тэрбээр сүүлд “Босуул” уран сайхны кинонд тоглосон.Сонирхуулахад одоо хэр нь ганц бие А.Алтанхуягт хайраа илчилдэг охид олон байдаг ч долоо хэмжиж нэг огтолно гэдэг шиг ихэд няхуур ханддаг тухай ойр тойрныхон нь ярьдаг.  Тусгай салаагийн тусгай залуу саяхан нээлтээ хийсэн нэгэн киноны арга хэмжээнд уригдахад нь бид дурандаа буулгалаа. 

 

Э.Нашка