Дээр дооргүй Засаг төр хэрхэн байгуулагдах бол гэсэн хүлээлт буйг хэн бүхэн анзаарсан л байлгүй. Монголчууд МАН-д итгэл үзүүлсэн. Тэгвэл Засгийн газрын тэргүүнээр хэнийг томилох бол гэдэг, асуудлын төвд орчихоод байна. М.Энхболд УИХ-ын дарга, Ерөнхий сайдын томилгооны асуудлаар намын нөхөд буюу намын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр, Сү.Батболдтой ярилцах нь тодорхой, Дараа жил Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг дэмжих эсэх нь энэ тохироо, зөвшилцөл, намын эв нэгдэл харуулна биз.
Гэхдээ ард түмэн энэ удаагийн Засгийн Газрын тэргүүнээр туршлагатай, тулхтай парламентч М.Энхболдыг болоосой хэмээн битүүхэндээ харж сууна. Ингэх болсон нь ч учиртай. МАН энэ удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь намын дарга Миеэ-Гомбын Энхболдтой салшгүй холбоотой. Намаа ялалтанд хүргэсэн намын даргын хувиар тэр Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр дахь удаа томилогдох нь тодорхой биз. Зарчмын үүднээс бодоод үзэхэд ч тэр энэ суудалд сууж улс орны өмнө тулгараад буй өрийн дарамт, эдийн засгийн хүнд үед ард түмнээ хямралаас гаргаж чадах дорвитой шийдвэр, бодлогыг хэрэгжүүлж чадна.
М.Энхболд бол Ч.Сайханбилэг биш. Ч.Сайханбилэг намын дарга ч биш, удирдагч ч биш байсан гэдэг нь өнгөрсөн хоёр жил Ерөнхий сайдаар ажиллахад нь бид бэлхнээ харлаа.. Хулгайгаар шахам явж байж Дубайн гэрээ гэгчийг байгуулсан бол, түүний хамгийн сүүлийнх нь эдийн засгийн далд "операц" бол Эрдэнэт Үйлдвэрийн 49 хувийг сэмхэн хувьд "гулсуулсан" үйлдэл байлаа. Эргэн харахад, Ч.Сайханбилэг гэж хувь хүн өөрийн эдийн засгаа ярьснаас, Монгол улсын эдийн засгийг яриагүй бололтой юм. Ийм л ерөнхий сайдаас М.Энхболд халаа авах гэж байна. Нэгэн цагт Ерөнхий сайдаасаа буухдаа сан хөмрөг арвинтай данс тооцоог одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өгч байсан бол өнөөдөр данс нь улайсан, өр ширний зузаан дэвтрийг Ч.Сайханбилэгээс гардан авах хувь тавилантай байжээ. Тэр бол удирдагч. Хотын даргаар, Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай. Өөрийн гэсэн багтай. Итгэл даахуйц зан чанартай. Энэ бүхэн нь түүнд давуу тал олгож байна. Тэр 29-дэх Ерөнхий сайдаар томилогдоно.
Э.Нашка
Ой, хээрийн 3 түймрийг бүрэн унтрааж, 4 түймрийг цурамд орууллаа
Л.Энх-Амгалан: Орон нутгийн сурагчдыг дараагийн ЭЕШ болон улсын хэмжээний бусад шалгалтад цахимаар оролцуулна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Монголын эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр 3-р байрт шалгарлаа
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзав
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ