МАН-ын бага хурлын гишүүнээс УИХ-ын суудал руу зүтгэж явсан “Бишрэлт” группийн захирал Б.Ундармаа энэ удаагийн сонгуульд Сонгинохайран дүүргээс өрсөлдөн өрсөлдөгчөө буулгаж авснаар гишүүнээ түр үнэмлэхээ гардан авлаа.
Өнгөрсөн оны гуравдугаар сард Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Д.Ангарагийг Засгийн газар ажлаас нь чөлөөлж, үүрэг гүйцэтгэгч болгоход “Бишрэлт”-ээр овоглодог МАН-ын эмэгтэйчүүдийн тэргүүлэх гишүүдийн нэг Б.Ундармааг томилох сураг гарсан ч Б.Ундармаа Хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс дэмжлэг авч чадаагүйг санаж буй биз. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцээд гүйцэтгэх захирлын суудал горилж байсан Б.Ундармааг хувийн ашиг сонирхолтой гэж үзсэн аж.
Түүнийг хувийн банк, брокер диллерийн компанитай учир Хөрөнгийн биржийг удирдах нь зохимжгүй гэж үзсэн байдаг. 2012 оны сонгуулиар өвдөг шороодсон тэрбээр энэ удаа даагаа нэхэж УИХ-ын эмэгтэй гишүүдийн тоог нэгээр нэмлээ. Ирэх жилүүдэд хэрхэн ажиллаж төрд түмнээ төлөөлөхийг харж л сууя.
В.Баяраа
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ