УИХ-ын сонгуулийн 67-р тойрог Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 20-р хороо МАН-аас нэр дэвшигч Агваанлувсангийн УНДРАА Баянголчуудынхаа итгэл сэтгэлийг өвөртлөн ялалт байгуулан, өчигдөр УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардан авлаа. Энэ удаагийн парламент өмнөх жилүүдийн парламентээс илүү олон бүсгүйчүүд сонгогдон ажиллах болсноороо ихээхэн онцлогтой юм.
А.Ундраагийн хувьд мэдлэг боловсрол, ажлын туршлагаараа хэнийг ч дагуулахааргүй нэгэн гэдгийг журмын нөхөд нь дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг бөгөөд бодлого тодорхойлох, улсыг удирдан чиглүүлэхэд түүний хувь нэмэр багагүй байхыг ч онцолж байсан юм. Ийнхүү улстөрд шинэ өнгө нэмэн орж ирсэн А.Ундраад гишүүнд баяр хүргэе.
Э.Нашка
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ