Б.Сэрдамбын амралт үргэлжилж байна


П.Сэрдамба гэж дөнгөж хорь гарч эхэлсэн хүү 2006 оноос Монголын боксын хамгийн хөнгөн жин болох 48-кг-д нэг номерын тамирчин болж эхэлснийг санаж буй биз.  Тэр удалгүй улсдаа төдийгүй тивийнхээ хамгийн хүчтэй тамирчин болсноо зарлан өөрийн эх орны нийслэл хотноо 2007 онд зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд жиндээ тасархай түрүүлсэн. Түүний хожил тэр жилийн Азийн аварга болсон гурван тамирчныхаас хамгийн үнэ цэнэтэй байсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх биз ээ.

 

Тэгвэл бээжингийн олимпийн мөнгөн медальт Б.Сэрдамба зун оройн цагаар амарсан шигээ яваа нь энэ. Их спортоо орхисон ч энэ биеэ боксод зориулж яваа түүнд энэ мэтийн амралт байхаас ч яахав. 

 

Э.Нашка