Монголын анхны хип, хоп хамтлагуудын нэг "Татар"-ынхан уран бүтээлээ түр завсарлаад байгаа ч хамтлагийн гишүүн Д.Мөнхчулуун буюу Мөөгий зүгээр сууддаггүй нэгэн. Олон нийтийн ажил үйлсэд манлайлан оролцох чадвартай, нийгмийн идэвхи сайтай залуу гэдгээ цаг үргэлж харуулсаар яваа.
Тэр ч утгаараа телевизийн 240 цаг реалити шоунд амжилттай оролцсон. Мөн тэрээр сайн үйлсийн аянд манлайлан оролцож байгаа гээд олон жишээ дурдаж болно. Нийгмийн идэвхтэй тэрбээр энэ удаагийн сонгуульд биш юм аа гэхэд 2020 оны сонгуулиар нэр дэвшиж байхыг харвал гайхаад байх хүн үгүй биз. Яагаад хип хопчин улстөрч байж болохгүй биз. Тэр чадах л залуучуудын нэг.
Э.Нашка
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ