“Голомт” банкны ТУЗ-ийн дарга Баясгалан ТИС болон Голландад сургууль төгсч өндөр боловсрол эзэмшсэн залуу. Тэрээр Лу.Болд, Лу.Болдхуяг нартай хамтран “Бодь” группийг байгуулсан. Тэд оюутан ахуйгаас гар, сэтгэл нийлсэн андууд бөгөөд анх “Монголын Оюутны холбоо”-г байгуулж байсан түүхтэй. Эдүгээ Монголын эдийн засаг, санхүү хэдхэн банк, хэдхэн хүний гарт эргэлддэг. Тэдний нэг энэ эрхэм тун нууцлаг нэгэн. Түүний тухай сайнаар ч, муугаар ч бичигддэггүй. Харин хаа нэгтээ “хятадын эрлийз” гэх нь сонсогддог.
Баясгалан угийн ухаалаг, дотуур тамиртай болоод энэ цаг үед нууцлаг байж чаддаг биз.Харин энэ удаа ил гарах болсон шалтгаан нь учиртай. Тэрбээр гэргийгээ тосох гээд яарч яваа нь энэ. Монголын баячуудын жишгээр амьдардаг тэрээр, Санзайн “Голомт” хотхондоо тансаг харшид амьдардаг. Хөрөнгө, мөнгөтэй түүнд элдэв карьер хөөж, хэл аманд өртөн, хамгаа дэлгүүлэх шаардлагагүй нь мэдээж. Баясгалан үүнийг хүсдэггүй. Улс төр, нам гэж самбагнахгүй өмнөх ажлаа л хийгээд нам жим суух дуртай. Тансаг амьдралдаа ханаж амьдардаг түүний эхнэр Мөнхцэцэг 70 оных бөгөөд ноён Баабарын “NEPCO” паблишинг хэвлэлийн компаний захирлаар ажилладаг. Баабар, Баясгалан, Лу.Болд нар Ардчилсан намын гишүүн нэг фракцын дотно андууд гэдгийг мэдэх хүн цөөнгүй.
Э.НАШКА
Сайнцагаан суманд нөөлөг салхитай, үзэгдэх орчин хязгаарлагдаж байна
Ой, хээрийн 3 түймрийг бүрэн унтрааж, 4 түймрийг цурамд орууллаа
Л.Энх-Амгалан: Орон нутгийн сурагчдыг дараагийн ЭЕШ болон улсын хэмжээний бусад шалгалтад цахимаар оролцуулна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Монголын эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр 3-р байрт шалгарлаа
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзав
Чингүнжавын гудамжийг тохижууллаа