“Хит”-ийн Д.Давааням агсны үргэлжлэл


Монголын хөгжмийн нэвтрүүлгийг орчин үеийн хэм хэмнэлд оруулахад өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан "Хит"-ийн Д.Давааням агсныг та бид сайн мэдэх буй. Телевизийн хөгжмийн суваг хэмээх нэгэн төрөл жанрын өнгө, содон сонин донж агуулгыг тодорхойлж, алив уран бүтээлчийн оршин тогтнох эхлэлийг тавьж, уран бүтээлийн оргил өөд тэмүүлж яваа эрхмүүдийг олноо таниулсан нэгэн.

 

Тэгвэл "Хит" нэвтрүүлгийг түүний хүү Д.Даваадорж үргэлжлүүлэх гэж байна гэсэн мэдээлэл цацагдсанаас хойш даруй долоон сар өнгөрчээ. Ямартай ч Д.Давааням агсны хүү Д.Даваадорж урлаг соёлынхонтой ойр дотно нөхөрлөдөг төдийгүй үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй контентоороо тун удахгүй уулзана гэдэгт итгэж байна. Түүнд амжилт хүсье.

 

Э.Нашка