Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Нэр дэвшигчид сонгуулийн штаб дээрээ өдөр шөнийг ялгалгүй, нойр хоолоо хасан байж хэрхэн өрсөлдөх, ямар зарчмаар ажиллабал сонгогчдоосоо хэдэн санал “зулгааж” чадах бол гэхчлэн бодож суугаа. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин эсрэгээрээ. Хайртай гэр бүлдээ үнэтэй цагаа зарцуулж, хүнсээ цуглуулан шигээ явж байгааг харах ч бас сонин л байлаа.
Гэхдээ түүнийг сонгогчдоо үл тоомсорлож байна гэж ойлгож болохгүй байх. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийх ёстойгоо хийсэн хүн сонгууль болдгоороо л болно, иргэд саналаа өгдгөөрөө л өгнө. Хэнийг ирэх дөрвөн жил өөрсдийгөө төрд төлөөлүүлэхээ ард түмэн мэддэг гэдгийг сонгогчид төдийгүй тэр мэдэж байгаа.
Тиймдээ ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд улстөрд өөрийн гэсэн байрь суурь, манераа олж чадсан тэрбээр Хууль зүйн сайдаас эхлээд энэ салбарт жинхэнэ шинэчлэлт авчирсан эрхэм гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тэрбээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд 60-р дугаар тойрог буюу Сүхбаатар, Багануур дүүрэгт өрсөлдөж байгаа юм. Хийсэн юмтай, нүүр бардам хүн өнгөрсөн дөрвөн жилийнхээ ажилд сонгогчдоосоо “онц” үнэлгээ авна гэдгийг олон хүн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна билээ.
Э.НАШКА
Том охиноо 9-13 нас хүртэл нь хүчиндсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо
Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд