Шоучин “Оймс”баатар

Admin
8 цаг 2 минутын өмнө

Намын дарга, Их хурлын дарга руугаа  Б.Наранбаатараас өөр оймс шидчих зоригтой хүн АН-нд байхгүй дээ гэж түүнийг өмөөрч магадгүй юм. Гэхдээ үгүй юм. Эр хүний цээжинд эмээлтэй хазаартай морь багтдаг гэдэг шиг Б.Наранбаатар УИХ-д нэр дэвших юмсан гэсэн хүсэл хэзээнээс тээж явсныг таашгүй.

 

Харин улстөрийн хүрээнд хэн хүний аавын хүүгийн хүлээн зөвшөөрөгддөг газар биш тул хэрхэн сенсаацилаж олныг өөр дээрээ фокуслахаа тэр сайн мэдсэн. Бүр тодруулбал дөрөвдүгээр сард болох “Эдийн засгийн чуулган”-ы үеэр З.Энхболд руу оймс шидсэнээр түүнийг Наранбаатар биш Оймсбаатар нэрээр түмэн мэддэг боллоо. Ингэж нэг олны хүрээнд тэр багтаж, танил хүн нь болсон. Харин одоо намаасаа гарч бие даан Дархан-Уул аймагт нэр дэвшиж байна. 

 

В.Баяраа