Ганзага хоосон “DOZ”-ын хоёр


Гадаадад байгаа монголчуудынхаа амьдралаар хийсэн киногоор занималдах болсон “DOZ энтертайнмен-ийнхан энэ удаагийн “Академи авардс”-аас ганзага хоосон буцсан юм. Тэд өмнө нь “Хөх толбот хүмүүс”, “Дүүлэн нис” зэрэг дэлгэцийн уран бүтээл хийж байсныг санаж буй биз. Өнгөрсөн амралтын өдөр “Их тэнгэрийн цогцолбор”-т болсон зургаа дахь удаагийн наадамд тэд хүүгийнхаа хамт ирсэн нь энэ. А.Мөнгөнзулын хувьд бариу цасан цагаан даашинзаар гоёсон бол А.Доржсүрэнг харсан хүмүүс нас нь яваад намба сууж шүү гэж байлаа.
Э.Нашка