МУГЖ Г.Равдангийн бахархалт хүү


 

МУГЖ Г.Равдангийн хүү жүжигчин Р.Баттогтох. Гавъяат өөрийнх нь мэргэжлийг өвлөж авсан дунд хүүгээрээ их бахархдаг. Жүжигчин Баттогтох хэд хэдэн кинонд дүр бүтээж, нэлээд олон клипийг амилуулсан нэгэн. Харин тэрбээр зургаа дахь удаагийн “Академи авардс”-д “Муу нүүрт” киногоороо нэр дэвшсэн юм.
Саяхан түүнийг нас барсан гэх ташаа мэдээлэл гарч байсан бөгөөд түүний үхлийн шалтгаан гэх гарчигтай мэдээлэл олны дунд тархсныг санаж буй биз. Харин уг мэдээлэл киноных нь сурталчилгаа байсныг хүмүүс тэр бүр анзааралгүй, харамссанаа илэрхийлсэн мессэжээр гэр бүлийнх нь дарсан сурагтай байсан шүү.
Э.Нашка