Монгол Оскар буюу “Академи авардс” өнгөрсөн амралтын өдөр Их тэнгэр цогцолборт болж өнгөрсөн . Кино дэлгэцийн уран бүтээлд сэтгэл зүрхээ зориулдаг хэн бүхний хуран чуулдаг уг наадамд жүжигчин Х.Баярмаагийн гоёл үнэхээр олны нүдийг өөр дээрээ фокуслаж байсан гэхэд болно. Гоо сайхнаа улам тодотгож, бариу нил ягаан, дэгжин даашинзны эзэн энэ үдшийн содон зочин байсан уу гэвэл маргах хүн үгүй биз.
Тэрбээр зургаа дахь удаагийн энэ наадмаас “шилдэг дебют” шагналын эзэн болсон юм. Сонирхуулахад найруулагч Ц.Хүсэлбаатар, СТА, жүжигчин С.Өлзийхүү нарын ууган охин Х.Баярмаагийн хувьд эцэг эхийнхээ ажил мэргэжлийг өвлөн өдгөө “Мөрөөдлийн театр”-ын жүжигчнээр ажиллаж байгаа. Тэрбээр 2012 онд “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн чамлахааргүй амжилттай оролцсон цагаас хойш олны анхаарлыг татах болсон билээ.
Э.Нашка
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ