Өөрийнхөө цахим хуудсанд "Найзуудаа, ккккккк надад нэг ийм бодол төрөөд байх юм та нар минь юу гэж бодож байна. Би ер нь улсын их хурлын гишүүн болж болох болов уу" хэмээн бичсэнийхээ төлөө хангалттай доромжлол сонссон дуучин Нара сүүлийн үед олны анхаарлыг ихэд татах болов. Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшихээр шийдсэн тэрээр урлагаас улстөрд хошуурагчдын тоог нэгээр нэмсэн. Түүний хамгийн гол дэмжлэг болоод буй 145 мянган дагагчтай Фэйсбүүк хуудсаа хакердуулжээ. Гэвч азаар нэр нь солигдоод фэйсбүүкээ авч үлдэж чаджээ.
Тэрээр энэ тухай фэйсбүүкийн найзууддаа хандан ийн хэлжээ:
"Сайн байцгаана уу Нүүрномын найзуудаа
Өнөө өглөө фэйсбүүк рүүгээ орох гэтэл аккаунт автоматаар хаагдсан байна.
" Таны аккаунтыг хаалгах хүсэлт буюу маш олон Репорт ирсэн учраас та өөрийгөө баталгаажуулаад нэрээ өөрчлөх эсвэл энэ нэрээрээ үргэлжлүүлэн нэвтрэнэ гэвэл бид танд 7 хоногын дараа хариуг өгөх ба энэ хугацаанд та фэйсбүүкт нэвтрэх боломжгүй гэдгийг анхаарна уу " гэсэн мэдэгдэл гараад фэйсбүүкт нэвтрэх боломжгүй байсан тул Мөнхтөрийн Нарантуяа нэрээ Munkhtur Narantuya Nara болгож өөрчлөөд одоо фэйсбүүкээ дахин ашиглаж чадахаар боллоо.
Харамсалтай нь маш олон хүн репорт илгээснийг бодоход магадгүй зохион байгуулалттай байсан байж болох юм гэж бодож байна.
Учир нь надад НАМ байхгүй, эсвэл ямар нэг эвсэл хүчин байхгүй. Харин надад Фэйсбүүк л байна буюу намайг дэмжиж байгаа ард түмэн байгаа учраас миний фэйсбүүкийг хаалгачихвал намайг арга тасран шантрана гэж бодсон байж болох юм.
Азаар Фэйсбүүк гэдэг маань хэн дуртай нь зохиогоод, захиалаад, хичээгээд хааж болдог зүйл биш байдаг нь юутай сайн.
Би фэйсбүүкт жинхэнэ Ардчилал жинхэнэ Ард Түмэн байдаг гэж боддог.
Намайг дэмжиж урам өгч байгаа хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж байна, шүүмжилж мөн эсрэг байгаа хүмүүсийг би хэзээ ч блоклож байгаагүй цаашдаа ч хэнийг ч ямар ч сэтгэгдлээ бичсэн блок гэдэг зүйл байхгүй гэдгийг мэдэгдэж байна.
Миний зорилгыг хэн ч юу ч зогсоож чадахгүй. Учир нь надтай хамт энэ нийгмийг Өөрчлөе, Шинэчлэе, Илүү сайхан болгоё гэж хүсэж байгаа олон олон хүмүүсийн чин хүсэл итгэл найдвар байгаа гэдэгт би итгэж байна.
Анхаарал тавин уншсан та бүхэндээ баярлалаа.
Мөнхтөрийн Нарантуяа" хэмээжээ.
Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өнөөдрөөс эхэллээ
Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Б.Даваабаяр: Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулж байна
“Улаанбаатар трам” төслийн хоёрдугаар шугамын тендерийн нээх хугацааг сунгалаа
ШҮҮХ: 2 настай дагавар хүүгээ “Машин бохирдууллаа“ хэмээн амийг нь хөнөөж, цогцсыг нь нуусан Э.Түмэнцогтод 22.6 жилийн хорих ял оноолоо