“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол 2016.01.12-нд батлагдсан юм. Тогтоолоор түрээсийн нэг сарын төлбөрийг орон сууцны нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан Улаанбаатарт 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоосон.
Харин Барилга хот байгуулалтын яамнаас “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг баталжээ. Энэхүү журмыг БХБ-ын Сайд З.Баянсэлэнгэ өнөөдөр /2016.02.24/ албан ёсоор танилцууллаа.
Тэрбээр "Нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг дэмжих зорилгоор Түрээсийн орон сууц хөтөлбөрийг баталсан. 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар Түрээсийн орон сууц хөтөлбөрт өөрчлөлт оруулж, ТОСК-ийн захиалгаар баригдсан 929 орон сууцыг хөтөлбөрт хамруулахаар болсон. Засгийн газрын тогтоол нэгэнт батлагдсан учраас БХБЯ хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг гаргалаа.
Журмыг товчхон танилцуулъя
БХБЯ-ны зүгээс бол хийх зохицуулалтаа хийж, журмаа гаргалаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдтэй гэрээ байгуулж ажиллах байгууллага нь ТОСК учраас дотооддоо журмаа гаргах байх" гэлээ.
| Зорилтот бүлэг | Түрээсийн орон сууцанд хамрагдах хувь, % | |
| Улаанбаатар | Орон нутаг | |
| Залуу гэр бүл /2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гэрлэлтээ албан ёсоор батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөр/ | 20 | 10 |
| Төрийн албан хаагч | 15 | 30 |
| Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч | 30 | 20 |
| 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй | 10 | 10 |
| Өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууд | 15 | 20 |
| Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийг халамжилдаг гэр бүл | 5 | 5 |
| Байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж, орон гэргүй болсон өрх | 5 | 5 |
ТОСК түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бичиг баримтыг хэзээнээс хүлээж авах талаар ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуягаас тодруулахад,
"Бид яамнаас гаргасан журмын хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл явцаа зохицуулан, дотоод журмаа гаргана. Энэ долоо хоногт багтаад Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг хэрхэн хүлээн авч, зохицуулах нь тодорхой болох байх. Ер нь бол гуравдугаар сарын 1-н гэхэд иргэдийн хүсэлтийг хүлээж авч эхлэхээр төлөвлөж байгаа" гэлээ
ХӨСҮТ: Одоогийн байдлаар Nipah вирусийн халдвар олон улсад хүнээс хүнд дамжин тархсан батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна
ХӨСҮТ: Нипах вирусийн эсрэг вакцин байхгүй. Эмчилгээ нь эрчимт дэмжих эмчилгээнд тулгуурлаж байна
А.Баяр: Яаралтай тусламж хэрэгтэй өвчтөн дээр түргэний эмч 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1870 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна
ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна
Мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна