Хэрэглэгч та үүнийг мэдэх эрхтэй
Марс, Сникерс,Милкивэй зэрэг амттанг үйлдвэрлэгч компани герман улс даяархи Марс, Сникерс бүтээгдэхүүнүүдийг худалдаанаас буцаан татаж эхэллээ. Шалтгаан нь нэгэн худалдан авагч марс шоколадан дотроос хуванцарын хэлтэрхий олсон байна. Үйлдвэрлэгч компани маш яаралтайгаар арга хэмжээ авч энэ тухай өчигдөр буюу мягмар гаригт мэдээлэл хйисэн бөгөөд хоолойд тээглэн хахах гэмтэл учруулж болзошгүйг анхааруулжээ.
Германиас гадна Испани,Итали,Франц,Голланд,Бельги,Их Британи зэрэг 7 оронд бүтээгдэхүүнээ эргүүлэн татаж байгаа бөгөөд энэ нь цаашдаа нийт 55 орныг хамрах магадлалтай байна. 2016-06-19 өөс 2017-01-18 ны хооронд хадгалах хугацаатай марс болон сникерсээс гадна энэ төрлийн олон амттанг буцаан татах болсоноо үйлдвэрлэгч мэдэгдсэн байна. Дээрхи алдаатай амттан нь 2016 оны 1-2 дугаар сард Голланд улсад үйлдвэрлэгдсэн байж магадгүй гэж одогоор үзэж байна.
Худалдан авсан болон лангуун дээр байгаа эдгээр бүтээгдэхүүнийг буцааж өгөх буюу худалдаж авахгүй байхыг үйлдвэрлэгч анхааруулжээ. Харин Балисто , Твикс амттан ямар нэгэн асуудалгүй хэвийн худалдаалж болох юм байна. Энэ тухай хэрэглэгч мэдээлэл өгөхийг хүсвэлwww.mars.de цахим хуудсанд хандана уу.
Марс шоколадыг үйлдвэрлэгч компани нь дэлхийд амттан үйлдвэрлэлээрээ 2 т орох Америкийн компанийн охин компани бөгөөд өдөрт 10 сая бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг . Нийт хэдэн ширхэг бүтээгдэхүүн, ямар үнийн дүнгийн хохиролтойг одоогоор тодорхойлоогүй байна.
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно