Монголын рок поп урлагийн амьд домог “Хурд” хамтлагийн залуус монголын бүх сайхан эмэгтэйчүүддээ зориулаад удахгүй болох эмэгтэйчүүдийн баяраар буюу 3-р сарын 8-ны өдөр “Ханьдаа дуулъя”, "Инээмсэглэ бүсгүйчүүд" гэсэн хоёр гайхалтай тоглолтоороо бэлэг барих болсноо дуулгалаа.
Хэрвээ та хайртай бүсгүйгээ, хайрт ижийгээ, хайртай эгчийгээ хэрхэн баярлуулахаа шийдэж амжаагүй бол гуравдугаар сарын 8-ны өдөр тоглогдох "Хурд" хамтлагийн хоёр гайхалтай тоглолтноос сонголтоо хийн бэлэг барих боломжтой юм. Тэдний "Инээмсэглэ бүсгүйчүүд" тоглолт ирэх гуравдугаар сарын 8-ны өдөр 15:00 цагаас “АСА” циркд болно.
Түүнчлэн энэ өдөр 1998 оноос хойш жил бүр уламжлал болгон тоглож байгаа “Ханьдаа дуулъя” “VIP” тоглолтоо “CASTLE” клубт тоглох нь ээ. Тоглолтонд урилгаар Монголын рок попын сор болсон уран бүтээлчид оролцох бөгөөд үзэгчид маань 20:00-23:00 цагийн хооронд шоу тоглолтоор хөглөгдөх бол 23:00-04:00 цагт Монгол, гадаадын шилдэг DJ, MC, ОХУ-ын секси бүжигчдийн гайхалтай шоугаар баяраа тэмдэглэх боломжтой юм байна.
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно