Дэлхийн миссийн тэмцээнээс чансаагаараа тавдугаарт бичигддэг "Face of beauty international 2016” тэмцээн энэ онд манай улсад зохиогдох болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус тэмцээнд 60 орны мисс ирж оролцох бөгөөд одоогоор хоёр улсын миссийн нэр тодорчээ. Тухайлбал Мексикийн мисс тэмцээний тэргүүн байрын шагналыг хүртсэн Андреа Саенз Монгол улсад хүрэлцэн ирж, "Face of beauty international 2016" тэмцээний титмийн төлөө өрсөлдөхөөр болжээ. Мөн Унгарын мисс Ники Рудольф тодорчээ. Тэднээс гадна 57 орны миссийн нэр тун удахгүй олон нийтэд хүрэх юм байна.
Харин тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох миссийг телевизийн шоу нэвтрүүлэг зохион байгуулж, ард түмний дунд нээлттэй санал асуулга явуулж тодруулах аж. Санал асуулгаас шалгарсан охин тэмцээнд оролцох эрхтэй болно.
Тэмцээний төгсгөлийн ёслолын ажиллагааг Мексик улсын төв телевиз 10 гаруй улсад Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос шууд дамжуулах аж. Иймд тэмцээний зохион байгуулагчдын зүгээс “Тэмцээнд оролцох миссийг дагаж 200-300 гаруй жуулчин Монголд ирэхээр тооцоолж байна. Тиймээс энэ бол Монгол Улсыг дэлхийд сурталчлах томоохон ажил” гэдгийг хэлж буй юм.
Тав дахь жилдээ зохиогдож титмийн эзнээ тодруулах тус тэмцээн ирэх есдүгээр сард Монголд зохиогдоно.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа