Америкийн Кино академийн дээд шагнал болох 88 дахь удаагийн Оскарын шагналд нэр нь дэвшээд байгаа Холливудын жүжигчин Леонардо ДиКаприо нэрт аялагч Йохан Эрнст Нильсоны удирдах аялалд оролцож Монголд 10 хоног аялах тасалбарыг 95 мянган ам.доллараар худалдан авсан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэрээр Шведийн судлаач, аялагч Нильсоны аяллаар холын монголд ирж Хөвсгөл далайгаар аялахдаа монголын хүнд нөхцөлд өөрийн хувийн тогоочоо, бас хэд хэдэн зааварлагчаа дагуулж ирнэ талаар гаднын хэвлэлийнхэн бичжээ.
ДиКаприо монголд ирэх тов хараахан олон нийтэд ил болоогүй ч тэрээр энэ сарын 28-нд АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо болох Оскарын шагнал гардуулах ёслолын дараа энэхүү аялалд оролцох талаар дурдсан байсан юм.
Аялагч Нильсон шоунд оролцогчдод шинэ орчинг таниулахыг зорьж байгаа тухайгаа онцолж монголд байх хугацаандаа шонхроор ан хийхэд оролцож, Монгол гэрт хонон, морь унаж үзнэ хэмээн ярьжээ.
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно