Алдарт загвар өмсөгч Тайра Банксын бүтээл болох “Америкийн дараагийн топ модел" телевизийн шоу нэврүүлгийн албан ёсны эрх бүхий “Азийн дараагийн топ модел” шоунд Монгол Улсын загвар өмсөгч анх удаа оролцохоор болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл эх орныхоо нэрийг дэлхийн загварын тайзнаа гаргаж буй загвар өмсөгч С.Төгс тус шоуны шилдэг 14-т багтжээ.
Тэрбээр гэрээний хүрээнд өнөөг хүртэл ямар нэгэн мэдээлэл өгөөгүй бөгөөд ийнхүү шоу нэвтрүүлэг дуусахаас өмнөхөн энэхүү баярт мэдээгээ нүүр номын найзуудтайгаа хуваалцсан юм.
“Азийн дараагийн топ модел” нэвтрүүлэгт оролцож буй С.Төгсийг монголчууд маань ихэд дэмжиж, сэтгэлийн дэм хайрлаж байгаа аж.
Үүнд нь урамшсан тэрбээр өөрийн нүүр хуудсаараа дамжуулан талархлаа илэрхийлж, заавал Монголынхоо нэрийг гаргаж, дэмжигчдийнхээ ачийг хариулахаа амлалаа.
“Аsia s Next Top Model Cycle 4” шоуны шилдгүүдийг ирэх гуравдугаар сарын 9-нд тодрох юм.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа