Эдгээр өдрүүдэд сагсан бөмбөг сонирхогч хэн бүхэн лигийн тоглолтод анхаарлаа хандуулан байгаа билээ. Тэгвэл сагсан бөмбөгийн Дээд лигийн гурван удаа аварга цолыг хүртэж байсан “Архангай лидер” баг хэн хүнийг харааг булаан байгаа. Гурван лигеонер тоглогчтой тус багийн тоглолтыг байнга үздэг улаан фанат нь улсын гарьд Д.Рагчаа, улсын начин Р.Пүрэвдавга, ТВ коктейль хамтлагийн жүжигчин Цоомоо зэрэг олны танил эрхмүүд бий.
Тэгвэл энэ багийн нууц ноёнтон “Алтан Дорнод Монгол” группийн захирал Т.Ариунболд юм байна. Сагсан бөмбөгийн багийн тухайд энэ олон тамирчдыг авч явахад нэлээдгүй хөрөнгө мөнгө шаарддаг нь лавтай. Энэ эрхэм спортод гар сунган ийнхүү залуусыг дэмжин ажиллаж байгаа нь бахархалтай юм.
Түүний ивээн тэтгэдэг багийн тухайд лигеонер Чу Мадуамбум гэхэд л 2.12 метр өндөртэй Нигер улсын иргэн бөгөөд NBA-гийн Denver Nuggets багт хүчин зүтгэж байсан юм. Мөн дутагдалтай байсан байрлал болох холбон тоглогчийн байрлал дээрээ Чикаго Буллз багт 2012 онд драфтлагдаж байсан холбон тоглогчийг нэмээд байгаа.
Монгол тоглогчид нь ч гэсэн ирээдүйд монголын шигшээ багт тоглохоор бэлтгэгдэж байгаа залуучуудын шигшээ багийн гол тоглогчид болох Э.Дөлгөөн, О.Очирбат, Э.Цэлмэг, Г.Чинбат зэрэг авьяаслаг тоглогчид бий.
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно