Улсын драмын эрдмийн театрын залуус сар шинийн өдрүүдэд ахмад уран бүтээлчдийнхээ гэрт очин хүндэтгэл үзүүлэн золголт хийжээ. Тэд театрынхаа бахархал болсон Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатар, Ардын жүжигчин П.Цэрэндавга, С.Сарантуяа, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, С.Дамдин, Ч.Алтан-Өлзийгийнд өргөн бүрэлдэхүүнээрээ очиж золгоцгоожээ.
Энэ цагийн уран бүтээлд гол дүрүүдийг бүтээж байгаа жүжигчин Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, О.Дөлгөөн, Одончимэг, Чингүүн зэрэг залуу уран бүтээлчид ийнхүү үндэсний дээл хувцсаараа гоён сар шинийн баяраараа өргөн золголт хийжээ.
Сонирхуулахад, Улсын драмын эрдмийн театрын хамт олон маргааш театрт дээрээ үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч золголт хийх юм.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв