А.Ганчимэг гэзгээ тайрчээ


Жүжигчин А.Ганчимэг “Хувьсал” продакшинд харьяалагдан уран бүтээлээ туурвиж байгаа билээ. Драмын тайзнаас ийнхүү хувийн продакшн руу урвасан тэрээр энэ удаад ажлынхаа төлөө төгс өөрчлөлт хийжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Энэ бол миний мэргэжил... Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, өмнөх дүрүүдээсээ өөр байх гэж хичээж явна,.. Урт гэзгээ хайчлуулах тийм амар байгаагүй ч шинэхэн уран бүтээлийнхээ төлөө эргэлт буцалтгүйгээр шийдсэн юм.. Тун удахгүй Хувьсал продакшны бүтээл "Атганд үлдсэн эрдэнэ" уран сайхны кино маань нээлтээ хийх гэж байгаад маш их баярлаж бас догдолж сууна,.. Хэр өөрчлөгдсөн байна даа?” бичжээ. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тус продакшны жүжигчин Урнаа мөн үсээ хусан дүрээ амилуулж байсан. Хувьсалын бүсгүйчүүд эмэгтэй хүний чимэг болсон гэзгээ ийнхүү золиослон их урлагт хүчин зүтгэж явна.