Дэлхийн хамгийн алдартай гэр бүл Бекхэмийнхэн энэ долоо хоногт олны анхаарлын төвд байлаа. Тэд бүрэн бүрэлдэхүүнээрээ хэрхэн Диснейлэндэд цагийг сайхан өнгөрөөснийг эдгээр гэрэл зургаас үзэж сонирхоорой.
Бекхэмийн том хүү Бруклин төгсөлтийн шалгалтаа амжилттай өгсөн талаар манай сайт өмнө өгүүлсэн
Энэхүү баярт үйл явдлыг тэмдэглэн Виктория, Бекхэм хоёр хүүхдүүдийнхээ хамт ийнхүү зугаалж цэнгэжээ. Бруклин, Ромео, Круз, Харпер нар эцгийнхээ хамт "Аянга уулын төмөр зам"-аар (Галзуу хулгана) гулгах үед Виктория харин үлдэв.
Дараа нь тэд "Ариэль лусын дагина"-ы хоолны газарт зоог барилаа. Бяцхан Харпер охин энд Диснейн гүнжүүдтэй танилцсан төдийгүй аавыгаа ятгасаар тэдэнтэй зураг авахуулжээ.
"Харпер охиныхоо хүсэлтээр түүний хайртай охидтой зураг авахуулсны дараа би өнөөдөр илүү сайн аав боллоо" гэж Дэвид Бекхэм интернэтэд тавьсан зургаа тайлбарлажээ. Дэвид мөн хүү Крузтэйгээ "Toy Story" тогложээ.
"Би өөрийнхөө бяцхан эртэй "Toy Story" тоглоомд хүчээ үзэхийн өмнө.... Гэр бүлтэйгээ Диснейлэндэд өдрийг сайхан өнгөрөөлөө, энэ бол хүүхдүүд ба томчуудад зориулсан газар. Ингэхэд Круз намайг ялчихсан шүү" гэж Дэвид дараагийн зургийнхаа доор бичжээ.













"Алтан цом"-ын төлөө “М-Си-Эс Энержи” баг, “Хатант интернэшнл” багтай өрсөлдөнө
"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна
Хээрийн 3 түймрийг бүрэн унтрааж, нэг түймрийг цурамд орууллаа
Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна
“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
Дүүжин замын тээврийн барилга угсралт 70 орчим хувьтай байна