Залуу дуучин Номин амрагийн явдалаа тогтворжуулсан...


“Номин талст” хамтлагийн царайлаг залуу Хаянаа болон Ц.Байдраг нартай хамтран дуулж урлагт хөл тавьсан залуу дуучин Э.Номинг хүмүүс таньдгаасаа таньдаггүй нь олон. Түүнийг таньдаг нь ч “Бодол”, “Хайрын охин”, “Нар ойрхон жаргадаг” гэдэг гуравхан дууг нь мэддэг.

 

Нэгэн цагт ая зохиогч Б.Ангирмаагийн “Киви” хамтлагт дуулах саналаас татгалзаж байсан хэмээх түүний амрагийн явдлыг харин хэрэгт дуртай хүмүүс сайн мэддэг юм билээ. Тухайлбал, тэрбээр урлагт хөл тавьсныхаа дараахан “Crush bash” хамтлагийн дуучин Батука буюу Н.Бат-Амгалантай үерхэж байсан аж. Гэвч тэдний хайр дурлал удаан үргэлжлээгүй бөгөөд дуучин бүсгүй түүнээс салмагцаа загвар өмсөгч Б.Галбадрах хэмээх залуутай хөтлөлцөн гүйх болсон.

 

Харин өнгөрсөн зунаас тэрбээр Хятадад сурдаг Заяа хэмээх залуутай үерхэх болсон байна. Ийнхүү олон залуутай дотно харилцаа тогтоосон ч удалгүй салж байсан түүнийг ямар сайндаа л зарим хүн “дуулсан дуунаасаа олон амрагтай бүсгүй” хэмээх вэ дээ. Аавынхаа нөлөөгөөр ч юм уу, эсвэл үнэхээр өөрийнхөө хүч чадлаар ч юм уу, Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт бүртгэлийн газарт мэргэжилтнээр ажиллах болсон түүнийг амрагийн явдлаа ч тогтворжуулсан хэмээн ойр дотныхон нь жиг жуг гэлцэх болжээ.