Дуучин Анхаа юунд санаа зовов


Монголын рок поп урлагийн дуэт хосууд бол дуучин О.Анхбаяр, Б.Халиунаа. Тэд гадаадын киноны дууг монгол хэлбэрээ дуулж хит болгодог адтай. Тэдний дуулж хит болгодог уран бүтээлүүд ихэвчлэн хулгайн дуу байдаг нь харамсалтай.Хүмүүнлэгийн элч дуучин О.Анхбаяр сүүлийн үед ойр ойрхон санаа алдаж, алсыг ширтэх болсон талаар дотны нөхөд нь сэтгэл ихэд зовсон байдалтай хуучлах болжээ.

 

Дуучин залуу уран бүтээлээ туурвихаас гадна нийгмийн идэвхтэй нэгэн. Тиймээс ч хэт идэвхтэй, ажигламтгай зан чанар нь түүнийг ийнхүү шаналгах болсон гэнэ.

 

Учир нь, тэрбээр “Өөдөө тэмүүлэлтэй, хийх бүтээх оргилуун хүсэлтэй залуус гудамжаар нэг алхаж явна. Тэднийг жаахан л дэмжээд өгөх хэрэгтэй. Тэгвэл тэд хүслийнхээ оргилд гарч чадна. Даанч яаж туслах вэ” хэмээн сэтгэлээ чилээж суугаа аж.