”Лемонс”-ийн Одноо энгийнээр хэлбэл солир, муулбал хялар нүдтэй


Хар шил, жинсэн өмд, буржгар үс гэхээр уншигч танд хэн санагдаж байна. Мэдээж хэрэг Лемонсийн Одноо. Лемонсийн Одноо олон талаараа бусдад үлгэр жишээ үзүүлдэг, мэдрэмжтэй сайн залуу гэнэ шүү. Эхний ээлжинд түүний үлгэр жишээ занг нь дурдъя. Эхний үлгэр жишээ бол боловсрол.

 

Тодруулбал арван жилээ төгсөж чадаагүй ч гэсэн сургууль соёл чухал гэдгийг мэддэг болохоор оройгоор 77-р сургуульд төгссөн гэж байгаа. Уг нь олны танил болсон юм чинь сургуульд сурах шаардлагагүй гээд хаяж болох ч их ажлын хажуугаар амжуулаад төгссөн сүйхээтэй эр.

 

Дараагийн үлгэр жишээ авахаар зүйл бол түүний үнэнч зан. Лемонсийн Одноо нэг л хүнтэй үерхсэн бол үнэнч байж, хайрлаж чадна гэдгээ хэлдэг, баталдаг, харуулдаг. Олны танилууд амрагаа оймс шиг сольж, чихрийн цаас шиг хаядаг. Харин Одноо дизайнер Мөнгөлдэйд үнэнч үлдэж, чамгүй удаан үерхсэн. Харамсалтай нь хосууд салсан. Салсан шалтгааныг хосуудаас өөр хэн ч мэдэхгүй байгаа.